Friday, November 9, 2018

Алгоритмын тухай ерөнхий ойлголт

Алгоритм гэж аливаа ажил болоод үйлдлийг үр бүтээмжтэйгээр гүйцэтгэх аргачлал, бодлогын хариуг гаргахын тулд бодлогыг өгөгдөл ба бодолтын явцад гарах завсрын хэмжигдхүүнүүд дээр хийх үйлдлүүдийн агуулга болон дэс дарааллыг тодорхойлж байгаа зааврыг хэлнэ.
Хүмүүс өдөр тутмын үйл ажиллагаандаа олон тооны алгоритмыг гүйцэтгэж байдаг боловч үүнийгээ тэр болгон мэдэрдэггүй байна. Тухайлбал, тухайн өдрийн ажил төрөл болон тодорхой нэгэн ажлыг хийхдээ тогтсон дэс дарааллыг мөрддөг. Алгоритмын тухай ойлголт нь нэгэн төрлийн бодлогуудыг бодох ерөнхий арга олж тогтоох гэсэн оролдлоготой уялдан математикт анх үүссэн. Алгоритм гэдэг нэр томъёог арифметикийн 4-н үйлдлийг гүйцэтгэх дүрэм боловсруулсан Персийн математикч Мухаммед Ибн Мусса Аль-Хорезмын нэрнээс гаралтай гэж үздэг. Орчин үед алгоритмын тухай онол нь математикийн шинжлэх ухааны нэг салбар болон хөгжихийн зэрэгцээгээр компьютер дээр бодлого бодоход маш чухал үүрэг гүйцэтгэж байна.
  1. Үгээр
  2. Хүснэгтээр
  3. Блок схемээр
  4. Алгоритм хэлээр

Дээрх аргуудаас сургалтанд блок схемийн аргыг хэрэглэдэг. Блок схемийн арга гэдэг нь геометрийн дүрс ашиглан алгоритмыг дүрслэх аргыг хэлнэ.

Жишээлбэл:

Алгоритмыг бүтэцээр нь 3 ангилдаг.


No comments:

Post a Comment